EN

ГАЗАР ЗҮЙН НЭРИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

 “Газар зүйн нэрийн зөвлөл”-ийн ээлжит хурал 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулагдлаа.

Энэхүү хурлаар Газар зүйн нэрийн Зөвлөлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, Газар зүйн нэрийн чиглэлээр 2023 оны 1 дүгээр улиралд хийж буй ажлын мэдээ, Газар зүйн нэрийн тодруулалтын ажлын явцын мэдээ, Сүхбаатар аймгийн 13 сумын Газар зүйн нэрийн тодруулалтын ажлын үр дүнг танилцууллаа.

Газар зүйн нэрийн тодруулалтын ажлын явцад байнгын хяналт тавьж, үр дүнг батлагдсан Ажлын даалгаварын дагуу хүлээн авахыг аймгийн ГХБХБГ, газрын даамлуудад мэдэгдэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллах үүргийг ГЗЗХ-т, УИХ-ын тогтоолоор батлагдах Сүхбаатар аймгийн газар зүйн нэрийг судалж, үнэлэлт дүгнэлт өгөх Ажлын хэсгийг байгуулан ажиллаж, тайлан, зөвлөмжийг Газар зүйн нэрийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг ГЗЗХ-т тус тус даалгалаа.

Сүхбаатар аймгийн газар зүйн нэрийн тодруулалтын ажлын үр дүнг геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд зохих журмын дагуу хүлээлгэн өгөхийг “Инженер геодези” ХХК-д зөвшөөрлөө.

Дээш буцах