EN

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨНД САНАЛАА ӨГӨХ БОЛОМЖТОЙ

Иргэн та E-ГАЗАР аппликейшн болон www.egazar.gov.mn цахим хуудсыг ашиглан хаанаас ч, хэзээ ч нийслэл, сум, дүүргийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд санал аа өгөх боломжтой боллоо.

Та шинээр газар эзэмших, өмчлөх, ашиглах, газрын зөрчил маргаан арилгуулах, газрыг нөхөн сэргээх, хамгаалах, амьдрах орчноо сайжруулах гэх мэт таны өмнө тулгараад байгаа газартай холбоотой асуудлуудын талаар саналаа өгч нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулан шийдвэрлүүлэх боломжтой.


Газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, өмчлүүлэх, ашиглуулах, газрыг нөхөн сэргээх хамгаалах, инженер нийгмийн дэд бүтэц байгуулах гэх мэт асуудлыг шийдвэрлэхэд хамгаас чухал нөлөөтэй байдаг тул та аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд саналаа идэвхтэй өгөөрэй.

Таны саналыг холбогдох нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын алба болон аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн, сумын Газрын даамлууд хүлээн авч судлан үзээд, газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлэх арга хэмжээг авч ажиллах болно.

Дээш буцах