EN

ГЗБГЗЗЕГ-ЫН ДАРГА А.ЭНХМАНЛАЙ ДОРНОГОВЬ АЙМГИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Тус уулзалтаар Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор хуулийг хэрэгжүүлэх, газар зохион байгуулалтын 2024 оны төлөвлөгөөнд тусаж ЗГ-ын тогтоолоор батлагдсан газруудыг олгох мөн аймаг, орон нутагт хэрэгжиж буй томоохон төсөл, хөтөлбөрүүд, тус аймагт хэрэгжүүлж буй үйлдвэр технологийн паркийн үйл ажиллагаа, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тусгагдсан дэд бүтцийн хөгжил, байнгын ажиллагаатай Ханги, Замын-Үүд боомтуудын ерөнхий төлөвлөгөө, чөлөөт бүсийн үйл ажиллагаатай орон нутгийн хөгжлийг уялдуулах талаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлай болон Дорноговь аймгийн Засаг даргын орлогч Г. Март нар харилцан санал солилцож, хамтран ажиллахаар боллоо.
Түүнчлэн Газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх, бүх сумдад сумын нутаг дэвсгэрийн ерөнхий төлөвлөгөөг шинээр боловсруулж, сумын төвийн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулан газар олголтын үйл ажиллагааг зохион байгуулах чиглэлийг аймгийн удирдлагуудад хүргүүллээ.
Дээш буцах