EN

ГЗБГЗЗЕГ-ЫН УДИРДЛАГУУД УВС АЙМАГТ АЖИЛЛАЛАА

ГЗБГЗЗЕГ-ын удирдлагууд 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Увс аймагт ажиллаж аймгийн ГХБХБГ-ын үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. Энэ үеэрээ аймгийн хэмжээнд 2024 онд хийж хэрэгжүүлэх ажлын талаар ГХБХБГ-ын удирдлагууд болон албан хаагчдад дараах үүрэг, чиглэлүүдийг өглөө. Үүнд:
✅ Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийлгэх;
✅ Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийлгэх шаардлагатай 16 суманд төлөвлөгөө хийлгэх;
✅ 2023 онд тус аймгийн Бөхмөрөн, Өндөрхангай, Давст, Зүүнговь, Малчин сумдад бүртгэгдсэн хилийн цэсийн 11 цэгт хамаарах 5 маргааныг хүчин төгөлдөр мөрдөгдөж буй зарлиг, түүний хавсралт зураг, бусад архивын баримт материалд үндэслэн орон нутгийн иргэдэд үнэн зөв ойлголт өгч ажиллах;
✅ Газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх ажилд шаардагдах зардлыг орон нутгийн тсөв тусган шийдвэрлүүлэх;
✅ Нэгж талбарын хувийн хэрэг, цахим архивын материалд хяналт шалгалт хийж, илэрсэн алдаа дутагдалыг арилгах, сайжруулах;
✅ Egazar.gov.mn-ийн үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчилах, танилцуулах арга хэмжээг зохион байгуулах, газар эзэмших, өмчлөх, ашиглах талаарх хүсэлтүүдийг цахим системээр дамжуулан хүлээн авч, шийдвэрлэх;
✅ Эрх бүхий этгээдийн шийдвэр тус бүрт хяналт хийж ГКМС-д бүртгэгдээгүй иргэн, хуулийн этгээдийн судалгааг гарган нөхөн бүрдүүлэх арга хэмжээг эцэслэн дуусгах;
✅ Салбарын мэдээлэл дамжуулах сүлжээний хэвийн найдвартай аюулгүй ажиллагааг хангах, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд шинэчлэн олгож буй “Гэр интернэт” төхөөрөмжүүдийг сумдуудад 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө хуваарилан бүртгэж, олгох ажлыг зохион байгуулах, шинээр олгосон төхөөрөмжийн хэвийн найдвартай аюулгүй ажиллагааг ханган ажиллах;
✅ Газрын кадастрын мэдээллийн системийн нэгж талбарын цахим хувийн хэргийн бүрдүүлэлтэд хийсэн шалгалтаар 19 сумын 500 нэгж талбар хамрагдсанаас 37%-ийг дутуу бүрдүүлсэн зөрчил илэрсэн. Илэрсэн зөрчлийг арилгах, хариуцлага тооцох талаар арга хэмжээ авах;
✅ 2023 онд шинээр баригдаж буй барилга байгууламжид геодезийн хяналт шалгалт хийгдээгүй тул шинээр баригдаж байгаа болон өргөтгөл шинэчлэл хийгдэж буй барилга байгууламж, инженерийн шугам шүлжээнд хийгдэж буй геодезийн хяналт шалгалтыг ажлыг сайжруулах;
✅ Геодезийн цэг тэмдэгтийн хадгалалт, хамгаалалт, устсан цэг тэмдэгтийн судалгааг гаргаж нөхөн сэргээсэн, хувийн хэрэг бүрдүүлэлтийн байдалд хяналт шалгалт гүйцэтгэх;
✅ Сум, орон нутагт хяналт шалгалт хийх томилолтын зардал болон хяналт шалгалтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хараат бус, бие даасан, хөндлөнгийн нөлөөллөөс ангид байх нөхцөлийг бүрдүүлэх;
✅ 2024 онд гүйцэтгэх төлөвлөгөөт, урьдчилан сэргийлэх, гүйцэтгэлийн хяналт шалгалтыг удирдамжид заасан хугацаанд үр дүнтэй хийж гүйцэтгэх, биелэлтийг хангуулж ажиллах;
✅ Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхийг олгох ажлыг зохион байгуулах;
✅ Аймаг, сумын төвийн 1:1000-ны масштабтай байр зүйн зургийг ЗГ-ын 2022 оны 267 дугаар тогтоолын дагуу ITRF2020 тогтолцоонд шилжүүлэх ажлыг зохион байгуулах;
✅ Киоски төхөөрөмжийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж газартай холбоотой үйлчилгээг иргэд олон нийтэд нэг цэгээс түргэн шуурхай хүргэх боломжийг бүрдүүлэх зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлэхийг тус тус үүрэг болгож, бусад асуудлаар санал солилцон зөвлөмж, чиглэл өглөө.
Дээш буцах