EN

ХӨДӨӨ АЖ АХУЙН МЕНЕЖМЕНТ, ЭКОСИСТЕМИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТӨСЛИЙН ХАМТАРСАН УУЛЗАЛТ БОЛЛОО

Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй (GIZ) хамтран хэрэгжүүлж буй Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах (СТРИЙМ) төслийн “Үйл ажиллагааны эрэмбэ, тэргүүлэх чиглэл
тодорхойлох уулзалт” зохион байгуулагдаж, төслийн хүрээнд цаашид хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцлээ.
Уулзалтад НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгч Вниод Ахужа, Европын холбооны төлөөлөгчийн газрын багийн ахлагч Адрен Моргз, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн суурин төлөөлөгч Беате Дипмор зэрэг төсөл санхүүжүүлэгч, хэрэгжүүлэгч байгууллага болон хамтран ажиллагч БОАЖЯ, ХХАХҮЯ, ГЗБГЗЗГ зэрэг байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар СТРИЙМ төсөлтэй хамтран 2023 онд Сэлэнгэ аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон 17 сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө, Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах ажил дээр хамтран ажиллаж байгаа бөгөөд цаашид ч уг ажлыг үргэлжлүүлэн шинээр аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах, газрын тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар ярилцлаа.
Дээш буцах