EN

ХАМТАРСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө, аж ахуйн байгууллага болон Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын хамтран хэрэгжүүлж буй “Дорнод Монголын хуурай хээрийн ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төсөлтэй хамтран газар зохион байгуулалтын төлөвлөлт, газрын мониторингийн арга зүйг сайжруулахаар ажиллаж байна.
Энэхүү ажлын хүрээнд газар зохион байгуулалтын төлөвлөгөөний арга зүйд байгууллага салбар хоорондын олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, өнөөгийн газар зохион байгуулалтын төлөвлөлтийн явцад газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хамгааллын асуудлыг тусгах зорилгоор талуудаас санал авах хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, их, дээд сургуулийн багш нар, эрдэмтэн, судлаачид, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өвөрхангай, Говь-Алтай, Сэлэнгэ, Завхан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийт 31 байгууллагын 70 гаруй төлөөлөл оролцлоо.
Дээш буцах