EN

“ХАЯГИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН НЭГДСЭН СИСТЕМИЙГ ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЭХ ТУХАЙ” ЗАСГИЙН ГАЗРЫН 2022 ОНЫ 180 ДУГААР ТОГТООЛЫН ХЭРЭГЖИЛТ, НИЙСЛЭЛИЙН ХАЯГЖУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦЫГ ТАНИЛЦУУЛАХ ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Барилга, хот байгуулалтын сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын “Хамтарсан ажлын хэсэг байгуулах тухай” 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 227/А76 дугаар тушаалаар байгуулсан “Хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай” Засгийн газрын 2022 оны 180 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг судлан тодорхойлж, цаашид авах арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах, салбар хоорондын уялдааг ханган хамтран ажиллах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа бөгөөд ээлжит хурлыг 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулав.

Хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, дүүргийн ИТХ-ын дарга,  дүүргийн Засаг дарга нар, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны төлөөлөл оролцлоо.

Тус хуралдаанаар дараах шийдвэрийг гаргаж холбогдох байгууллагуудад үүрэг өгөв. Үүнд:

1.    Нийслэлийн 9 дүүргийн хаягийн мэдээллийн сан дах өгөгдөл мэдээллийг засварлах, зураглах;

2.    Дүүрэг тус бүрт харьяалах гудамжны нэршлийг боловсруулан ИТХ-аар батлуулах ажлыг зохион байгуулах;

3.    Хаягжуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлагдсан үзэл баримтлалын дагуу боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх ажлыг зохион байгуулах;

4.    Хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системээс шинээр хаяг олгогдох гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгөд хаягийн тэмдэг тэмдэглэгээг байршуулах ажилд шаардагдах санхүүжилтийг нийслэлийн 2024 оны төсөвт тусган батлуулах, хаягийн тэмдэглэгээг 2024 онд байршуулах;

Дээш буцах