EN

ХЭНТИЙ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар болон “Стрийм төсөл”-тэй хамтран “Газрын удирдлагын хэлтсийн мэргэжилтнүүд болон сумдын газрын даамлуудад тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулах, газар олголт явуулахад байгаль орчны доройтол, биологийн төрөл зүйлийг хамгаалах, ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, газрын тогтвортой менежментийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах” талаар албан хаагчдыг чадавхижуулах сургалтыг 2024 оны 3 дугаар сарын 14, 15-ний өдрийн хооронд зохион байгууллалаа.

Уг сургалтад Хэнтий  аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар газрын удирдлагын хэлтсийн дарга, газар зохион байгуулалт төлөвлөлт, газрын мониторинг,  Газрын төлбөр, үнэлгээний, кадастр хариуцсан мэргэжилтнүүд, сумдын газрын даамал болон Газар, Геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч нарын 23 гаруй албан хаагчид хамрагдлаа.

Дээш буцах