EN

“ХОТ БАЙГУУЛАЛТЫН БАРИМТ БИЧИГ БОЛОВСРУУЛАХ” ЭРХИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН АНХААРАЛД

Монгол Улсын их Хурлын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор “Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар” нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний “Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газар” болсонтой холбогдуулан тус газраас олгогддог байсан “Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах” эрхийн тусгай зөвшөөрөлийг чиг үүргийн дагуу Барилга хот байгуулалтын яам олгох болсон тул тусгай зөвшөөрөл авах хүсэлтэй аж ахуйн нэгж байгууллага тус яаманд хандана уу.
Дээш буцах