EN

ХОТ БАЙГУУЛАЛТЫН БАРИМТ БИЧИГ БОЛОВСРУУЛАХ ЭРХТЭЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УДИРДЛАГА, СИСТЕМИЙН АЖИЛЧДАД ЗОРИУЛСАН ХОТ БАЙГУУЛАЛТЫН СИСТЕМИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар; Mонголын Зураг төсөл зохиогчдын холбоотой хамтран хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрхтэй хуулийн этгээдийн удирдлага, системийн ажилчдад зориулсан хот байгуулалтын системийн үйл ажиллагааны сургалтыг 2023 оны 11 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа.

Сургалт Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрхийн зөвшөөрөлтэй аж, ахуйн нэгж байгууллагын тухай мэдээлэл; “Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим систем”-д  төлөвлөлт оруулах аргачлал; “Хот байгуулалтын кадастрын цахим систем”-ийн хэрэглээ; Хот байгуулалтын салбарын хүний нөөц, боловсон хүчин, Захиалагч болон зургийн үнэ зэрэг сэдвийн хүрээнд явагдаж нийт 19 хуулийн этгээдийн 23 удирдлага, мэргэжилтэн хамрагдаж Хот байгуулалтын салбарын цахим системийн хэрэглээ, салбарын хууль эрхзүйн тогтолцоо, бүх шатны хот төлөвлөлтийн талаар хэлэлцэж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал бодлоо солилцлоо.

Дээш буцах