EN

ИРГЭД ТА БҮХЭН ӨРГӨНӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ

Дундговь аймгийн ЗДТГ-т байршиж байсан "Газрын харилцааны цахим үйлчилгээ" үзүүлж байсан киоск машиныг Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар-т шилжүүлэн байршууллаа. Тус киоск машинаар дамжуулан 12 төрлийн мэдээлэл, лавлагаа, кадастрын зураг, тодорхойлолтыг үнэ төлбөргүй хэвлэн авах, мөн цахим хүсэлт, өргөдлийнхөө шийдвэрлэлтийн явцыг шалгах, цахим гэрээ, гэрчилгээ үүсгэх, газрын төлбөр шалгах зэрэг газрын харилцаатай холбоотой нийт 70 орчим төрлийн үйлчилгээг үзүүлж байна. Дээрх төрийн үйлчилгээг авахдаа, өөрийн регистрийн дугаар болон системд бүртгэлтэй утасны дугаараар нэвтэрнэ. ИРГЭД ТА БҮХЭН ӨРГӨНӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ

Дээш буцах