EN

“МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД 2024 ОНД ӨМЧЛҮҮЛЭХ ГАЗРЫН НИЙТ ХЭМЖЭЭ, БАЙРШИЛ, ЗОРИУЛАЛТЫГ ТОГТООХ ТУХАЙ” ЗАСГИЙН ГАЗРЫН 2024 ОНЫ 137 ДУГААР ТОГТООЛ “ЭРХ ЗҮЙН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН СИСТЕМ”-Д БАЙРШЛАА

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т “Аймаг, нийслэлийн саналыг үндэслэн тухайн жилд улсын хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох” заасны дагуу 2003 оноос эхлэн жил бүр улсын хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг аймаг, нийслэлээр нэгтгэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулдаг билээ.
Тус заалтыг үндэслэн 2024 онд иргэнд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 137 дугаар тогтоолоор баталлаа.
✅ Тэгвэл 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр дээрх тогтоол “Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем” /www.legalinfo.mn/ сайтад албан ёсоор олон нийтэд нээлттэй байршлаа.
✅ Засгийн газрын тогтоолд улсын хэмжээнд Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай, Хот байгуулалтын тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжийг зөрчөөгүй 9549 нэгж талбар бүхий, 1213.96 га газрыг 2024 онд иргэнд өмчлүүлэхээр тусгагдлаа.
✅ Үүнийг зориулалтаар нь авч үзвэл гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй 9524 нэгж талбар бүхий 1211.33 га, аж ахуйн зориулалтаар үнээр нь 25 нэгж талбар бүхий 2.63 га газрыг өмчлүүлэхээр тус тус тусгагдсан байна.
✅ Тус газраас тогтоолд тусгагдсан нэгж талбаруудыг байршилтай нь www.egazar.gov.mn хуудсанд иргэд, олон нийтэд нээлттэйгээр тун удахгүй байршуулах болно.
Та тогтоолтой танилцах бол дараах линк дээр дарна уу:
Дээш буцах