EN

ГЗБГЗЗГ-ЫН МЭРГЭЖИЛТНҮҮД СУРГАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА

Москвагийн геодези, зураг зүйн их сургууль, МУ-ын Шинжлэх ухаан, технологийн их сургуультай хамтран “Зайнаас тандан судлалын өгөгдөл ашиглан газрын зураг зохиох оросын тэргүүний технологи” сэдэвт онол-практикийн сургалт, семинарыг 2019 оны 09 сарын 25-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.

ОХУ-аас Москвагийн геодези, зураг зүйн их сургууль, “Роскартография” ТөХК, Геодезийн боловсрол, шинжлэх ухааны хөгжлийн фонд, “Ракурс” ХХК, “УСГИК” ХХК, “Кредо-Диалог” ХХК, “Беспилотный системы” ХХК зэрэг байгууллагын 11 эрдэмтэн, мэргэжилтнүүд, Монгол улсаас төрийн болон хувийн аж ахуйн нэгжийн 60 гаруй албан хаагчид сургалт, семинарт оролцож байна.

Семинарын эхний өдөр нисгэгчгүй нисэх төхөөрөмж, түүнийг ашиглан гаргах, геодези, зураг зүйн бүтээгдэхүүн, тэдгээрийн хэрэглээ, үйлдвэрлэлийн ажлын жишээ, боловсруулалтын програм хангамж, нарийвчлал, тавигдах шаардлагын талаар онолын мэдлэг олгох танилцуулга, лекц тавигдаж байгаа бол хоёр дахь өдөр нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглан зураг авах дадлага, гурав дахь буюу 2019 оны 09 сарын 27-ны өдөр нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр авсан зургийг боловсруулах юм.

ГЗБГЗЗГ-аас 9 мэргэжилтэн энэхүү сургалт, семинарт оролцож байна.

Москвагийн геодези, зураг зүйн их сургууль болон МУ-ын Шинжлэх ухаан технологийн их сургууль хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт 2019 оны 09 сарын 05-ны өдөр гарын үсэг зурсан ба санамж бичгийн хүрээнд хамтарсан сургалт, семинарыг жилд 1-ээс доошгүй удаа зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Дээш буцах