EN

ЧАДАВХЖУУЛАХ БОЛОН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023 оны 03 дугаар сарын 01-07-ний өдрүүдэд Барилга, Хот Байгуулалтын Яам-тай хамтран 21 аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын "Газар, геодези зураг зүйн хяналт"-ын улсын байцаагч болон мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж, сертификат олголоо. Сургалтанд:
✅Газар зохион байгуулалт хот төлөвлөлтийн цахим системийн хэрэглээ;
✅Газрын кадастр, биржийн цахим системүүдэд ажиллах чадварыг олгох;
✅Тухайн жилийн төлөвлөгөө боловсруулах аргачлал;
✅Тухайн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт шалгалт хийх зэрэг сэдвүүдийг онцолж, хэлэлцлээ. Мөн өдөр тутмын ажлын хэрэгцээнд зориулан “Газар зохион байгуулалт, төлөвлөлтийн журам, зааврын эмхэтгэл” ном, товхимлоор хангалаа.
Дээш буцах