EN

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын Ёс зүйн дэд хорооны 2023 оны тайлан

 Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн ерөнхий газрын Ёс зүйн дэд хороо 5 гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.

  1.  Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль батлагдахаас өмнө Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг үндэслэн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/19 дугаар тушаалаар “Ёс зүйн зөвлөл”-ийг нийт албан хаагчдын саналаар 5 хүнтэй байгуулсан. Ёс зүйн зөвлөлийн нэг гишүүн ажлаас гарсантай холбогдуулан Хот байгуулалтын кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Баярдуламыг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/55 дугаар тушаалаар томилсон. Ёс зүйн зөвлөл 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж 2023 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр баталсан.
  2. Төлөвлөгөөний дагуу ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол, саналыг шийдвэрлэх, албан хаагчдад ТАХ-ын ёс зүйн зөвлөгөө өгч ажиллах, ёс зүйн зөрчлийн талаар тайлан гаргаж холбогдох байгууллагад хүргүүлэх, төрийн албан хаагчийн ёс зүй харилцааны талаар сургалт зохион байгуулах зэрэг нийт 9 ажлыг хэрэгжүүлж ажилласан.
  3. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар /хуучин нэрээр/ Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн танилцуулгыг нийт албан хаагчдад 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хийсэн. Тус хурлаар ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүн хэдэн хүнтэй байх, гишүүн болгох хүмүүсийн нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэн, нийт албан хаагчдын санал хураалтаар ёс зүйн дэд хорооны 5 гишүүнийг сонгосон.
  4. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль батлагдсантай холбогдуулан Ёс зүйн дэд хорооны 5 гишүүн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хуралдаж ёс зүйн хорооны дарга, нарийн бичгийн даргаа дотооддоо санал хураалт явуулан сонгож, хуралдааны дэгийг хэлэлцсэн.
  5. Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газрын Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүн, хуралдааны дэгийг 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг А/163 дугаар тушаалаар баталсан. Ёс зүйн дэд хорооны нэг гишүүн өөр ажилд шилжин томилогдсонтой холбогдуулан 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/193 дугаар тушаалаар дутуу гишүүнийг нөхөн томилсон.
  6. Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн ерөнхий газрын Ёс зүйн дэд хороо 2023 онд Төрийн албаны зөвлөл болон салбар зөвлөлөөс зарласан төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалт, сул орон тоог нөхөх зарын дагуу шалгалт өгөх 11 төрийн жинхэнэ албан хаагчдад ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй талаар 13 тодорхойлолт гаргаж өгсөн.
  7. Байгууллагад шинээр томилогдсон албан хаагчдад төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг танилцуулж, мэдлэг олгох арга хэмжээг тухай бүр зохион байгуулсан.
  8. Мөн Ёс зүйн зөвлөл буюу Ёс зүйн дэд хороо нь гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авч, хянан шалгах ажиллагаа явуулан, ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар дүгнэлт гарган Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дэх хэсэгт заасны дагуу холбодох этгээдэд мэдэгдсэн. Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар мэдээллийг хүлээн авсны дараа тухайн албан хаагчаас тодруулга мэдээлэл авах, шаардлагатай нотлох баримт цуглуулах, холбогдох хүмүүстэй уулзалт зохион байгуулах зэрэг ажлыг зохион байгуулж ажилласан.
  9. Ёс зүйн дэд хорооны 2023 оны үйл ажиллагаатай холбоотой 176 хуудас материалыг бичиг хэргийн стандартын дагуу товьёг үйлдэн дугаарлаж архивлав.

 

 

Дээш буцах