EN

БОТЬ I - ХАЛХЫН СЭЦЭН ХАН АЙМАГ МОНГОЛ НУТГИЙН ЗУРАГ

Нутгийн зураг тайлбар

Бараг 100 жилийн өмнөөс газрын зураг гэх нэршлийг Монголд түлхүү хэрэглэх болжээ. Түүнээс өмнө нутгийн зураг гэдэг байв. Хуучны хүмүүсийн гараар бүтсэн нутгийн зургууд зарим архив, номын санд эдүгээ болтол хадгалагдаж үлджээ. 

Нутгийн зураг /гар зураг/ бол  газарзүйн уламжлалт туршлага, хэрэгцээ соёл, тэдгээрийн харилцан нөлөөллийг судлах төдий зүйл биш юм. Зарим түүхэн мэдээллийг сэргээн тогтооход одоо ч “нутгийн зураг”-ийг ашиглаж болдог. Ямар орон нутаг, хот суурин, байголь онцлогууд өнгөрсөн цагт байсан болон байгаагүйг олж тодорхойлох чамгүй үндэс энд агуулагдана.

Бүр эртний газар нутаг байршлыг хөөн томьёолох зарим боломж ч бий. Үүнд өнөөг хүртэл судалсаар байгаа “Монголын нууц товчоо”-ны газар усыг магадлах асуудал ч бас багтана.мөн эдийн засаг зам харилцаа, хүн ам, шашин шүтлэгийн тусгал энд үлджээ. Нутгийн зургийн нөөц боломж шавхагдаагүй.

Европын картографын туршлага аль эрт XVIII зууны эхээр Манжид нэвтэрч эхэлсэн ч Монголын бөглүү хязгаарт гараар зурах аргыг XX зууны эх хүртэл хэрэглэжээ. Тухайн үедээ дэлхийд ховордсон хуучин аргаар бидний өвгөд нутгийн зургаа бүтээж байж. Магадгүй гар хийцийн сүүлчийн газар нутгийн зургууд энд л үлдсэн  байж мэдэх юм. 

Ийнхүү дээдсийн өв соёлын нууцыг ГЗБГЗЗГ 2020 онд редакц хийж 3 боть ном бүтээснээ та бүхэнд толилуулж байна.

ХАЛХЫН СЭЦЭН ХАН АЙМАГ МОНГОЛ НУТГИЙН ЗУРАГ-I БОТЬ

Дээш буцах