EN

Түүхэн газрын зураг

1920-оод онд “Судар бичгийн хүрээлэн” байгуулагдах үеэс Монгол орны хуучин газрын зургийг цуглуулж байжээ. “Нутгийн зураг”-ийн өвийн олонх нь үрэгдэж алга болсон хэдий ч цөөнгүй хуучин гар өвүүд үлдсэн байдаг.

Одоо Улсын нийтийн номын сан, Үндэсний төв архив, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, орон нутгийн музей зэрэг газруудад XVIII-XX зууны эхэн үед хамаарах 800 гаруй хуучин газрын зураг хадгалагдаж байна.

Эдгээр зургийн бүртгэл судалгаа, мэдээллийг нэгтгэж Монголд анх удаа эх хувийг хэвлүүлж уг өвийн үнэ цэнэ, чанар, шинжлэх ухааны ач холбогдлыг түгээн дэлгэрүүлэхээр хуучин газрын зургийн “Нутгийн зураг” төсөл хэрэгжин, анхны судалгааг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын төрийн архивт 2018 оноос эхлүүлсэн.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын төрийн архивт 1779-1930-аад оны үеийн 200 гаруй хуучин газрын зураг, түүнд холбогдох хувилбар зураг, нооргууд хадгалагдаж байгаа бөгөөд ихэнх нь Халхын аймаг хошуудын “Нутгийн зураг”-ийн гараар зурсан эхүүд юм.

Уг судалгааны үр дүнд “Монгол нутгийн зураг түүхэн газрын зургийн цомог” 3 боть 2020 онд хэвлэгдэн гарсан юм.

Дээш буцах